Үзэмчин соёлыг дэлхийд таниулж буй “Алтан дөрөө-2025” наадам Дорнодод өргөн дэлгэр болж байна

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Үзэмчин соёлыг дэлхийд таниулж буй “Алтан дөрөө-2025” наадам Дорнодод өргөн дэлгэр болж байна

2025 оны долоодугаар сарын 24-нд Дорнод аймгийн Чойбалсан хотноо “Алтан дөрөө-2025” наадам ёслол төгөлдөр эхэллээ. Үзэмчин ард түмний өвөрмөц соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой уг наадам энэ жил олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм.

Олон үндэстний төлөөлөлтэй өргөн цар хүрээтэй арга хэмжээ

Энэ жилийн наадамд Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Сүхбаатар, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос төлөөлөл иржээ. Мөн хөрш зэргэлдээ БНХАУ-ын Өвөр Монголын Шилийн гол аймаг, Зүүн үзэмчин хошууны зочид ч наадамд оролцож байна.

Үзэмчин өв соёлыг залгамжлах утга агуулгатай наадам

Монгол Улсын гавьяат эдийн засагч Лэвгэрийн Түвдэнням:

“Үзэмчин түмний өвөрмөц зан заншил, аж амьдрал, баялаг уламжлалыг хадгалан түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой эхлүүлсэн ажил маань өнөөдөр олон улсын наадам болон өргөжсөн нь бахархалтай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Эртний түүхт уламжлалыг сэргээсэн наадмын ач холбогдол

Үзэмчин ард түмэн эрт дээр үеэс Монгол төрөө хүндэтгэн, Чингис хааны эмээлийн дөрөөг сүлд шүтээн болгон тахиж ирсэн түүхтэй. Тэд жил бүр хошуу хотлоороо цуглаж, морио сэтэрлэж, эрийн гурван наадам зохион байгуулдаг байжээ. Энэхүү уламжлалыг дахин сэргээж, “Алтан дөрөө” наадмыг анх 2005 онд эхлүүлж, гурван жил тутам зохион байгуулж ирсэн байна.

Наадмын хүрээнд уламжлалт гар урлал, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын урлагийн тоглолт, спортын төрөл бүрийн тэмцээнүүд, морин хуурын эгшиг, үзэмчин дээлний үзүүлбэр зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд өрнөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Кунджал 24 июля, 2025 - 17:08

Том наадамд бүс нутгууд соёлоо сурталчилж байгаа нь үнэхээр сайхан хэрэг

Reply
Темирходжа 24 июля, 2025 - 17:32

Бөмбөрийн хөгжим маш өнгөлөг, би тэдний түүхийг илүү ихийг мэдэхийг хүсч байна

Reply

Leave a Comment