Home Улстөр В.Путин өнөөдөр Монголын Ерөнхийлөгчтэй уулзана

В.Путин өнөөдөр Монголын Ерөнхийлөгчтэй уулзана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
В.Путин өнөөдөр Монголын Ерөнхийлөгчтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор хүрэлцэн ирнэ.

Өнөөдөр ОХУ-ын РИА агентлагаас мэдээлснээр, “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 оны тавдугаар сарын 7-нд Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын харилцааны үндсэн чиглэлүүдийн талаар ярилцах юм” гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудтай хамт оролцож, Александровын цэцэрлэгт байрлах “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө. Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.