Домогт жүжигчин, тулааны урлагийн мастер Жан-Клод Ван Дамм Америкийн алдартай влогер, боксчин Жэйк Полыг тулаанд дуудлаа. Өдгөө 65 настай Бельги гаралтай жүжигчин өөрийн сошиал хуудсаараа дамжуулан энэхүү гэнэтийн сорилтыг илгээсэн байна.
Жан-Клод Ван Дамм бичлэгтээ: “Жинхэнэ тулаан хийцгээе. К-1 бокстой нүүр тулах болно” хэмээн мэдэгджээ. Тэрээр тулааны үеэр тохойдох болон хөл рүү өшиглөх (low-kick) мэхийг ашиглахгүй байх нөхцөлийг санал болгосон байна.
Тамирчдын нөхцөл байдал:
- Жан-Клод Ван Дамм: 65 настай, тулааны урлагийн олон төрлөөр хичээллэсэн туршлагатай.
- Жэйк Пол: 29 настай, мэргэжлийн боксын рингэнд 12 ялалт (7-г нь нокаутаар), 2 ялагдалтай. Тэрээр хамгийн сүүлд 2025 оны 12 дугаар сарын 20-нд Майамид Британийн Энтони Жошуад 6-р үед нокаутаар ялагдаад байгаа юм.
Хоёр өөр үеийн, өөр төрлийн тулаанчдын энэхүү боломжит нүүр тулалт нь сошиал орчинд ихээхэн шуугиан тарьж байна.