Vogue сэтгүүлийн редакторууд хөхний даруулгыг ил тод харуулахыг энэ улирлын хамгийн секси тренд гэж зарлаж, дотуур хувцаснаас бүр мөсөн татгалздаг үеийг дуусгалаа гэж үзжээ.
Medee.news-ийн дамжуулснаар, одоо бра-г тунгалаг даавууны цаанаас зориуд ил гаргах эсвэл задгай, нээлттэй хувцастай хослуулан өмсөх нь түгээмэл болж байна.
Vogue-ын онцолсноор, Dior-ын шоу дээр загвар өмсөгчид торон цамцтай хослуулсан нэхсэн бра өмссөн бол Dolce & Gabbana арьсан мини юбка, задгай бомбер хүрэмтэй бра-г хослуулжээ. Мөн Эмили Ратаковски, Роузи Хантингтон-Уайтли, дуучин Дуа Липа, жүжигчин Марго Робби зэрэг одод энэ чиг хандлагыг дэмжсэн бөгөөд энэ нь “messy girl” буюу “эмх цэгцгүй охин” эстетикийн нэг хэсэг болж байна.