Волейболын All-Star маргааш: “Степп Арена”-д оддын шоу болох нь

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Волейболын All-Star маргааш: “Степп Арена”-д оддын шоу болох нь

Дээд лигийн 30 жилийн ойд зориулсан гол тоглолт

Монголын волейболын дээд лиг байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Бүх оддын тоглолт” маргааш “Степп Арена” ордонд болно.

28 тоглогч драфтаар хоёр баг болж өрсөлдөнө

Үзэгчид, волейбол сонирхогчдын санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан 28 тоглогчийг драфтаар хоёр багт хуваан тоглуулах бөгөөд эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт 10 легионер тоглогч багтсан нь энэ удаагийн тоглолтын онцлог болж байна.

Эмэгтэй багуудын ахлагчид ба онцлох үзүүлэлтүүд

Эмэгтэйчүүдийн хэсэгт:

  1. Нэгдүгээр багийг “Хилчин”-ий Б.Халиунзаяа ахална. Тэр “Бүх оддын тоглолт”-д хоёр дахь удаагаа оролцох гэж байна.
  2. Хоёрдугаар багийн ахлагчаар “Хөвсгөл долоон од”-ын Э.Анударийг сонгожээ. Тэр энэ тоглолтод анх удаа өрсөлдөнө.

Мөн эмэгтэйчүүдээс “Хөвсгөл долоон од”-ын П.Энххүслэн хамгийн олон буюу дөрөв дэх удаагаа “Бүх оддын тоглолт”-д сонгогдсон бол анх удаа оролцох монгол тоглогч долоо байна.

Эрэгтэй багуудын ахлагчид ба анхлан тоглогчид

Эрэгтэйчүүдийн хэсэгт:

  1. Нэгдүгээр багийг “Дархан Могулс”-ын Г.Төрбат ахална.
  2. Хоёрдугаар багийг “Минтонетт Говь”-ийн Н.Бүрэнтөгс удирдана.

Эрэгтэйчүүдээс энэ удаагийн тоглолтод дөрөв дэхээ орж буй долоон тоглогч байгаа бол анх удаа “Бүх оддын тоглолт”-д өрсөлдөх дөрвөн тамирчин багтжээ.

“Холимог оддын тоглолт” дахин болно

Тоглолтын хүрээнд уламжлал ёсоор “Холимог оддын тоглолт” мөн зохион байгуулагдана. Энэ удаа үндэсний бөхийн улсын аварга О.Хангай, “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат нар багуудаа манлайлан дахин өрсөлдөхөөр болсон байна. Өнгөрсөн жил О.Хангайгаар ахлуулсан баг хожиж байсан бол М.Баярбат “даагаа нэхэх” санал гаргаснаар хоёр багийн дуэль дахин болох эхлэл тавигджээ.

6e52f2ac61b6f0f58d8e1507826a5a27
ce78759c6055e1cf658c7bc42e01a713
e9cd74718a5e0719892c08cc69c430e4

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй