2025 оны байдлаар Японы ерөнхий боловсролын сургуулийн 532 сурагч амиа хорлосон нь 1980 оноос хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Статистик мэдээллээс үзэхэд охидын дундах амиа хорлолт хөвгүүдийнхээс илүү түгээмэл байгааг онцолжээ.
Харьцуулбал, 2024 онд хүүхдийн амиа хорлолтын 527 тохиолдол бүртгэгдэж байснаас дийлэнх буюу 349 нь ахлах ангийн сурагчид байсан байна.
Нийт хүн амын дундах хандлага
Хүүхдийн амиа хорлолт нэмэгдэж байгаа ч 124 сая хүн амтай тус улсын нийт амиа хорлолтын тоо буурах хандлагатай байна:
- 2024 онд Японд нийт 20,268 хүн амиа хорлосон бөгөөд үүний дийлэнх хувийг буюу 13,763-ыг нь эрэгтэйчүүд эзэлж байв.
- 2025 онд тус улсын хэмжээнд амиа хорлосон иргэдийн нийт тоо 20,000-аас доош болж буурчээ.