Японы “ойн эмчилгээ” дэлхий даяар түгж, стресс тайлах шинэ чиг хандлага болж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Японы “ойн эмчилгээ” дэлхий даяар түгж, стресс тайлах шинэ чиг хандлага болж байна

“Шинрин-ёкү” буюу “ойд умбах” хэмээх япон арга нь бясалгалын нэг төрөл бөгөөд байгальд өөрийгөө бүрэн шингээж, таван мэдрэхүйгээрээ орчныг мэдэрч холбогдохыг зорьдог. Хэдэн арван жилийн өмнө Японд үүссэн энэ дадал нь байгальд өнгөрүүлсэн хугацаа стрессийг бууруулж, төвлөрлийг нэмэгдүүлдэг гэх судалгаанд тулгуурладаг.

Сүүлийн саруудад энэхүү арга дэлхий даяар, ялангуяа нийгмийн сүлжээгээр эрчимтэй тархаж байна. TikTok платформ дээр #forestbathing хаштагтай 45 мянга гаруй бичлэг нийтлэгдэж, оролцогчид өөрийн туршлагаа хуваалцан, сэтгэлзүйн эерэг өөрчлөлт мэдэрснээ онцолжээ.

АНУ-ын Умард Каролина мужид анхны баталгаат “ойд умбах” замыг байгуулсан “Pinnacle Forest Therapy”-гийн үүсгэн байгуулагч, ой эмчилгээний хөтөч Марк Эллисон энэ аргын мөн чанарыг дараах байдлаар тайлбарлав.

“Энэ бол тайвширч, байгальтай бүх мэдрэхүйгээрээ холбогдох, тухайн мөчид орших тухай юм.”

Эллисон удирддаг аяллууд ихэвчлэн 90 минут үргэлжилж, чимээгүй ажиглалт болон бясалгалд төвлөрдөг. Зарим оролцогчид хайртай хүнээ дурсах, уй гашуугаа даван туулах зорилгоор энэ үйл ажиллагаанд хамрагддаг байна. Түүний хэлснээр, ойд умбах нь анхаарал төвлөрөл болон сэтгэл санааг сэргээх ач холбогдолтой.

Мөн тэрээр оролцогчдод гар утсаа унтрааж, зураг авах эсвэл нийгмийн сүлжээ шалгахаас татгалзахыг зөвлөдөг. Байгальтай бүрэн холбогдох нь хамгийн чухал гэж тэр үздэг. Энэ дадлыг заавал ой, ууланд хийх шаардлагагүй бөгөөд өөрийн хашаа эсвэл орон нутгийн цэцэрлэгт ч хэрэгжүүлэх боломжтой. Зөвхөн 15 минут модны дэргэд суух нь ч бие, сэтгэлд эерэг нөлөө үзүүлдэг аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй