Японы сургуульд хичээлийн үеэр зөвхөн гурван удаа найтааж болно гэх хачирхалтай дүрэм үйлчилж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Японы сургуульд хичээлийн үеэр зөвхөн гурван удаа найтааж болно гэх хачирхалтай дүрэм үйлчилж байна

Японы боловсролын тогтолцоо дэлхийд өндөр түвшнийхээрээ танигдсан ч, өнөө цагийн нөхцөлд нийцэхгүй, хэт хуучирсан дүрэм журам олон сургуулиудад үйлчилсээр байна. Сурагчид болон эцэг эхчүүд эдгээр дүрмийн талаар гомдол гаргасаар байгаа ч тэдгээр нь одоо ч хэвээр үлджээ.

Жишээлбэл, бага ангийн сурагчид биеийн тамирын хувцасны дотуур дотуур өмд өмсөхийг хориглодог бол дунд, ахлах ангийн сурагчид хичээлийн үеэр зөвхөн гурван удаа найтаах эрхтэй гэх мэт дүрэм үйлчилж байна.

Японы боловсролын зөвлөлд эдгээр дүрэмтэй холбоотой гомдол байнга ирдэг. Саяхан 1,749 бага, дунд ангийн сурагчдын дунд явуулсан онлайн судалгаагаар сурагчдын 79.1 хувь нь “манай сургуульд үнэхээр ойлгомжгүй дүрмүүд байдаг” хэмээн хариулсан байна.

Бага ангийн сурагчдад хачирхалтай санагддаг дүрмүүдийн зарим жишээ:

  • Анхилуун үнэртэй бичгийн хэрэгсэл хэрэглэхийг хориглодог
  • Хүүхэлдэй, комик дүрстэй хэрэглэл авчрахыг хориглодог

Харин дунд ангийн сурагчид дараах дүрмүүдийг хамгийн их шүүмжилдэг байна:

  • Үс мөрөнд хүрвэл заавал боох ёстой
  • Зөвшөөрөгдсөн өнгийн үсний боолт л хэрэглэхийг зөвшөөрдөг
  • Үс будуулахыг хориглодог
  • Дотуур хувцас тодорхой өнгө, хээтэй байх ёстой
  • Биеийн тамирын хувцасны дотуур өмд өмсөхийг хориглодог

Мөн сургуулийн байранд дараах зүйлсийг авч явахыг хориглодог дүрэм ч байдаг:

  • Түлхүүрний гоёл
  • Гар утас
  • Хоол, ундаа
  • Үсний сам, толь
  • Нарны тос

Эдгээр дүрмийг зөрчсөн тохиолдолд дараах шийтгэлийг ногдуулдаг байна:

  • Гурван удаа анхааруулга авбал сурагчийн зөвлөх дээр дуудагдана
  • Зөвлөх дээр гурван удаа очвол сургуулиас хөөгдөх эрсдэлтэй
  • Эргэцүүлэл бүхий эсээ бичүүлэх
  • Зөрчилтэй эд зүйлсийг хураах
  • Гэрт нь буцаах, асуудлаа шийдсний дараа хичээлд оролцох

Зарим тохиолдолд ёс зүйн хувьд зөрчилтэй шийтгэл ч хэрэглэгддэг аж. Тухайлбал, дотуур хувцасны дүрэм зөрчөөгүй гэдгээ нотлохын тулд сурагчид хувцсаа тайлж үзүүлэх шаардлагатай болох тохиолдол ч гардаг байна.

Хэдий эдгээр дүрэм хэрэгцээтэй эсэх нь маргаантай ч, сурагчид өөрсдийн эрх, нийгмийн шударга байдлын талаар асууж, шүүмжлэх чадвартай болж байгаа нь эерэг өөрчлөлтийн эхлэл хэмээн үзэж байна. Олон сургууль хуучинсаг дүрмээ хадгалсаар байгаа ч шинэчлэл аажмаар явагдаж байгаа гэдгийг ажиглагчид тэмдэглэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment