Японы Тоёоакэ хот ухаалаг утасны хэрэглээг 2 цагт хязгаарлав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Японы Тоёоакэ хот ухаалаг утасны хэрэглээг 2 цагт барих захирамж гаргажээ

Японы Айчи мужийн Тоёоакэ хотын захиргаа иргэддээ ухаалаг утас, видео тоглоомын консол зэрэг цахим төхөөрөмжийн хэрэглээг ажил, сургуульд шаардагдсанаас бусад үед өдөрт хоёр цагаар хязгаарлахыг зөвлөсөн захирамж гаргалаа.

Энэхүү шийдвэрийг 2025 оны 10-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх бөгөөд Японд ийм төрлийн захирамж гаргасан анхны тохиолдол гэдгээрээ онцлог юм. Хотын захиргаа цахим төхөөрөмжүүдийн хэрэгцээг үгүйсгээгүй ч, тэдгээрийг хэтрүүлэн ашиглах нь гэр бүлийн харилцааг багасгах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг онцолжээ.

Хүүхдүүдийн хэрэглээнд тавьсан зохицуулалт

  • Бага ангийн сурагчид оройн 21:00 цагаас хойш ухаалаг утас хэрэглэхгүй байх.
  • 18-аас доош насныхан 22:00 цагаас хойш гар утас ашиглахгүй байх нь зохистой.

Хотын дарга Масафүми Коүки “Kyodo News”-т өгсөн ярилцлагадаа:

“Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан эрүүлээр нойрсох удирдамж дээр үндэслэн уг захирамжийг гаргасан” гэж мэдэгджээ.

Захирамжийг зөрчсөн тохиолдолд ямар нэгэн торгууль, шийтгэл байхгүй бөгөөд энэ нь зөвлөмжийн шинж чанартай гэж тодотгосон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй