Home Технологи Захирлуудын амралтын үеийн ажлыг хиймэл оюун ухаан “манаж” байна

Захирлуудын амралтын үеийн ажлыг хиймэл оюун ухаан “манаж” байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хиймэл оюун ухаан

Өмнө нь цагаан захтнууд амралтаа авах үед ажлын мэйлээ шалгах, гэнэтийн асуудалд хариу өгөх боломж хомс байсан бол өнөөдөр энэ байдал эрс өөрчлөгджээ. Ажлын байр хаана ч байж болох уян хатан соёл дэлгэрч, ажил амралтын зааг бүдгэрсэн энэ үед хиймэл оюун ухаан (ХОУ)-д суурилсан технологиуд захирлууд, менежерүүдийн ажлыг хөнгөвчлөх шийдэл болж байна.

Өнөө цагт ажилтнууд амралтаа авсан ч ажлын явцыг бүрэн орхихгүйгээр, чухал мэдээллээ алдахгүй байх боломжийг хиймэл оюун ухаан олгож буй. Тухайлбал, Microsoft-ийн “Copilot” хэрэглэгчдэдээ сарын 30 ам.долларын төлбөртэйгөөр ийм төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа бол Google-ийн “Gemini”, Atlassian-ийн “Rovo” зэрэг платформууд байгууллагын багц үйлчилгээндээ энэ боломжийг багтаасан байдаг.

Эдгээр ХОУ-т хэрэгслүүд нь ажилтнуудын оролцоогүй үед чухал цахим шуудангийн агуулгыг тоймлон мэдээлэх, уулзалтын хураангуй гаргах, үйл явдлын чухал агшнуудыг сануулах зэрэг олон үйлдлийг гүйцэтгэж чаддаг. Ингэснээр амралтаа авсан удирдлагууд болон ажилтнуудын сэтгэлзүйн дарамтыг бууруулж, ажлын тасралтгүй байдлыг хангаж байна.

Dropbox компанийн Хүний нөөцийн захирал Мелани Розенвассер энэ талаар, “Амралтаа авахад тулгардаг хамгийн гол хүндрэл бол чухал зүйлийг орхигдуулах, эсвэл ажил гацаах вий гэсэн гэмшил. Харин хиймэл оюун ухаан энэ гэмшлийг тодорхой хэмжээнд багасгаж байна” хэмээн онцолсон нь өнөөдрийн дижитал ажлын орчны бодит үнэлгээ юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.