MPA агентлагийн онцгой зөвшөөрлөөр гэрэл зургийг ашиглав
Энэ жилийн үндэсний их баяр наадамд Хонгор нутгийнхан спортын гурван төрлөөр түүхэн амжилт үзүүллээ.
- Улсын наадмын түрүү бөхөөр залуу начин Э.Батмагнай тодорч, улсын арслан цолны эзэн болсон.
- Азарганы уралдаанд манлай уяач И.Золбоогийн халзан азарга түрүүлсэн.
- Харваач Б.Батмөнх 40 сумнаас 38 онож, гарамгай мэргэн хэмээн үнэлэгдсэн.
Орон нутгийн шинэ арслан Э.Батмагнай болон энэ жилийн баяр наадамд онцгой амжилт гаргасан бусад алдартнуудад зориулсан «Алдартнуудыг алдаршуулах наадам» энэ сарын 13-ны Лхагва гарагт Баянхонгор аймгийн төв Дуурсахын хөндийд зохион байгуулагдах болсныг албан ёсоор зарлалаа. Энэ арга хэмжээ нь нутгийн ард түмэн, спортын зүтгэлтнүүдийн бахархлыг улам өргөх томоохон үйл явдал байх юм.