Замбид сафари аяллын үеэр зэрлэг заан хоёр жуулчны аминд хүрчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Замбид заан хоёр жуулчны аминд хүрсэн хэргийг шүүв

2025 оны долдугаар сард Замби улсын Өмнөд Луангва үндэсний хүрээлэнд сафари аяллын үеэр Британийн хоёр жуулчин амиа алдсан хэрэгтэй холбоотой шүүх хурал Англид болсон тухай People сэтгүүл мэдээллээ.

Брэдфордын оршин суугч 68 настай Исттон Тейлор болон түүний үеэл, Шинэ Зеландын иргэн 67 настай Элисон Тейлор нар “Expert Africa” компанийн зохион байгуулсан явган сафари аялалд оролцож байжээ. Брэдфорд хотын шүүхээс мэдээлснээр, аяллын баг каноэ завиар гол гатлахаар Луангва голыг чиглэн явж байв. Тухайн үед туршлагатай хөтөч ойролцоо тугалтай эм заан байгааг анзаарсан ч амьтад аюулгүй зайд, тайван байсан аж.

Гэвч эмгэнэлт явдал хэдхэн секундийн дотор болжээ. Шүүх эмнэлгийн туслах Кэролайн Чендлерийн тайлбарласнаар, багийг дагалдаж явсан мөрдөгч заан гүйж ирж байгааг хараад хөтөчид анхааруулсан байна. Хөтөч агаарт анхааруулах буудлага хийсэн ч уурссан амьтныг зогсоож чадаагүй юм.

Заан аяллын багийг маш хурдтай гүйцэж ирсэн бөгөөд хоёр эмэгтэй цээжний хүнд гэмтлийн улмаас газар дээрээ амьсгал хураажээ. Хөтөч нар аюулгүй байдлын бүх арга хэмжээг авсан ч гэнэтийн дайралтаас зайлсхийж чадаагүй байна. Шүүхээс уг явдлыг золгүй тохиолдол гэж дүгнэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй