Засгийн газар багш нарын цалинг 2026 онд 30 хувиар нэмэгдүүлэх санал тавилаа

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Засгийн газар багш нарын цалинг 2026 онд 30 хувиар нэмэгдүүлэх санал тавилаа

Засгийн газар ба үйлдвэрчний эвлэлийн хэлэлцээр

Одоогоор Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөл Засгийн газрын гишүүдтэй багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээр хийж байна. Засгийн газраас багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс дахин 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Энэ нэмэгдлийн үр дүнд нийслэлийн багш нарын дундаж цалин 3,050,800 төгрөг, аймгийн багш нарынх 3,261,300 төгрөг, харин сумын багш нарын цалин 3,482,500 төгрөгт хүрнэ гэж Боловсролын сайд онцлон танилцууллаа.

Үйлдвэрчний эвлэлийн байр суурь

Гэсэн хэдий ч Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо уг саналыг шууд хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Учир нь тэд хамтын шийдвэр гаргасан бөгөөд энэ саналыг гишүүддээ танилцуулж, нэмэлт хэлэлцээр хийх шаардлагатай гэж үзжээ. Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл “Тавьж байгаа саналыг тань гишүүддээ танилцуулна. Гэхдээ хүлээж авахгүй. Ажил хаялт нэгэнт эхэлсэн. Нэмэлт хэлэлцээр хийж, хоёр тал гарын үсэг зурснаар зогсоно. Бид улстөрждөг байгууллага биш. Үе шатуудаа дамжиж хууль ёсны дагуу ажил хаясан. Үүнийг хууль бус гэж хэлж байгаа талаар Засгийн газраас тодруулга авмаар байна. Суурь цалин нэмэх талаар л ярьж байгаа. Түүнээс биш нэмэгдэл болон дундаж цалин яриагүй. Дундаж цалин яагаад өндөр гардгийг та бүгд мэдэж байгаа. Багш нарын дутагдалтай ажиллаж байгаа. Хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаа. Та нар өөрсдөө 70 хүүхэдтэй ажиллаад, энэ хэмжээний цалингаар сар амьдраад үз” гэлээ.

Багш нарын шаардлага

Багш нар энэ ондоо багтаан үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардсаар байна. Энэ шаардлага нь одоо үргэлжилж буй хугацаагүй ажил хаялтын гол зорилго хэвээр байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Бичикэ 21 октября, 2025 - 16:59

Энэ бол үнэхээр сайн мэдээ! Багш нар хөдөлмөрөө үнэлүүлэх ёстой

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй