Home Нийгэм Зээлийн аппликэйшны эрх нэмэгдүүлэх нэрийдлээр иргэдийг залилжээ

Зээлийн аппликэйшны эрх нэмэгдүүлэх нэрийдлээр иргэдийг залилжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
cybercrime

Сүүлийн үед зээлийн аппликэйшнүүдийг ашиглагчдын тоо эрчимтэй өсч байгаа нь цахим орчин дахь залилах гэмт хэргийн өсөлттэй зэрэгцэн нэмэгдэж байна. Үүний нэг жишээ бол иргэн Б.П-ийн зохион байгуулсан залилангийн хэрэг юм.

Б.П нь “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаягууд нээж, эдгээр хаягуудаар дамжуулан “Токи.мн, Ленд.мнь, Hipay” зэрэг зээлийн аппликэйшнүүдийн эрх нэмэгдүүлнэ гэх зар түгээж эхэлжээ. Тэрээр хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч, эдгээр мэдээллийг ашиглан иргэдийн цахим хаяг руу зөвшөөрөлгүй нэвтэрч олон удаагийн үйлдлээр зээл авч залилан, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шалгалтын явцад гэмт этгээд олон хүнийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас дараах анхааруулгыг хүргэж байна:

Дээр дурдсан нэр бүхий фэйсбүүк хаягуудтай холбогдон хувийн мэдээллээ өгсөн иргэд 8822-2255 дугаарын утсаар холбогдож, мэдээлэл өгөх шаардлагатай.

Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хамгийн том шалтгаан болдог тул таатай санагдах саналд хэт итгэж, мэдээллээ битгий дамжуулаарай.

Иргэдийг санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг, цахим орчинд хянуур байж, хувийн мэдээллээ хамгаалахыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.