Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт (2025.12.09) хийсэн мэдэгдэлдээ, хэрэв АНУ болон түүний холбоотнууд сонгуулийн аюулгүй байдлыг хангаж өгөх юм бол ойрын гурван сарын хугацаанд сонгууль явуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Украинд дайны үед сонгууль явуулахыг хуулиар хориглодог. Хэдий тийм ч, сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Зеленскийд сонгууль зохион байгуулахыг шахаж байгаа юм. Зеленскийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн жил дууссан боловч, тус улс дайны хуулийн дор үйл ажиллагаагаа явуулж байгаа тул тэрээр албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байгаа.
Трамп «Politico» агентлагт өгсөн ярилцлагадаа Украины Засгийн газар дайны нөхцөл байдлыг ашиглан сонгуулиас зайлсхийж байж болзошгүй утгатай зүйл хэлсэн байна. Харин Зеленский энэ таамгийг үгүйсгэж, «Би сонгууль явуулахад бэлэн. Цаашлаад АНУ сонгууль явуулахад туслахыг хүсэж байна. АНУ Европын холбоотнуудтай хамтран сонгуулийн аюулгүй байдлыг хамгаалахад тусламж үзүүлээсэй гэж хүсэж байна” хэмээн мэдэгджээ.
ОХУ улс орон даяар агаарын цохилт өгч, цэргүүд нь фронт дээр олон зуун мянгаараа тарсан байгаа нөхцөл байдалтай тул, Зеленский болон бусад албан тушаалтнууд энэ үед сонгууль явуулахыг эсэргүүцсээр ирсэн. Түүнчлэн, ОХУ-ын эзэлсэн нутаг дэвсгэрт байгаа украинчууд хэрхэн сонгуульд оролцох нь тодорхойгүй байгаа юм.