Зэрлэг, тэжээвэр амьтанд хазуулсан тохиолдолд авах яаралтай арга хэмжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Зэрлэг, тэжээвэр амьтанд хазуулсан тохиолдолд авах яаралтай арга хэмжээ

2025 оны наймдугаар сарын 7 — Хүн төрөлхтөнд өнөөг хүртэл бүрэн эмчлэгдэх боломжгүй хэмээн тооцогддог халдварт өвчний нэг бол галзуу өвчин юм. Энэ өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг бөгөөд хүнд өвчлөл үүсгэх магадлал маш өндөр байдаг.

Галзуу өвчин дараах тохиолдолд халдварлаж болно:

Галзуу өвчтэй тэжээвэр эсвэл зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах

Өвчтэй амьтны шүлс ил шарх, шалбархай болон салст бүрхүүлд хүрэх

Иймд хазуулсан эсвэл ноцуулсан тохиолдолд дорвитой, яаралтай арга хэмжээ авах нь амь насыг хамгаалах чухал алхам болдог. Дараах арга хэмжээг нэн даруй авна уу:

Шархыг нэн даруй угаах – Ил шархыг урсгал усаар 15 минутын турш сайтар угаах шаардлагатай.

Шархыг халдваргүйжүүлэх – Угаасны дараа 5%-ийн иодын уусмалаар сайтар шавшиж халдвар орохоос сэргийлнэ.

Эмнэлэгт яаралтай хандах – Ойролцоох эрүүл мэндийн байгууллагад нэн даруй очиж, эмчийн хяналтад орох шаардлагатай.

Вакцинд хамрагдах – Эмчийн зааврын дагуу галзуу өвчний эсрэг вакцины бүрэн тунг авах ёстой.

Санамж: Галзуу өвчин нь хүнээс хүнд халдварладаггүй ч хүнд хэлбэрийн мэдрэлийн гэмтэл болон амь насанд хүргэх эрсдэлтэй учир хөнгөн гэж хандаж болохгүй. Иймд гэрийн тэжээвэр амьтдыг тогтмол вакцинд хамруулж, зэрлэг амьтнаас зай барихыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment