Home Улстөр Ж.Алдаржавхлан: АН Засгаас гарах нь тодорхой болсон тул яамдыг татан буулгаж, төсвийн зардлыг бууруулах нь зүйтэй

Ж.Алдаржавхлан: АН Засгаас гарах нь тодорхой болсон тул яамдыг татан буулгаж, төсвийн зардлыг бууруулах нь зүйтэй

0 comments
Ж.Алдаржавхлан

УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр ирэх оны төсвийн зарлага 33.4 их наяд төгрөгт багтахаар тусгагдсаныг онцлоод, төсвийн урсгал зардлыг бууруулах замаар хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Тэрээр:

“Сангийн яам урсгал зардлыг бууруулж, бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй. Урсгал зардлыг танихгүйгээр хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй. Засгийн газрын бүтцийн хувьд ч цомхон, хэмнэлттэй байвал зохино. Ардчилсан Нам Засгаас гарах нь тодорхой болсон энэ үед хамаарах яамдыг татан буулгаж, зардлаа хэмнэх боломж бий. Яамгүй сайд, олон шадар сайд шаардлагагүй гэж үзэж байна” гэж байр сууриа илэрхийллээ.

Түүний саналыг хариулсан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дараах тайлбарыг өгсөн юм:

“Төсвийн зардлын өсөлтийг бууруулах чиглэлээр тодорхой төлөвлөгөө гаргаж байгаа. 2021 онд төсөв 11 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 35 их наяд болж гурав дахин нэмэгдсэн. Энэ нь нүүрсний үнийн савлагаа зэрэг хүчин зүйлтэй уялдаатай. Механик хасалт бус бодлогын түвшинд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх шаардлагатай. Яамдын тоо нэмэгдсэн нь ч зардал өсөх шалтгаан болж байна” хэмээлээ.

Хэлэлцүүлгийн үеэр төсвийн үр ашиг, зардлын оновчлол, бүтцийн шинэчлэл зэрэг асуудалд цаашид анхаарал хандуулах шаардлагатайг гишүүд сануулж байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.