Ж.Мишээл “Silk Way Star”-ын шилдэг 4-т бичигдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ж.Мишээл

Монголын авьяаслаг дуучин Ж.Мишээл “Silk Way Star” олон улсын уралдааны наймдугаар шатанд Майкл Жексоны домогт “Earth Song” дууг сэтгэл шингээн дуулж, шүүгчдийн анхаарлыг татлаа. Түүний гүйцэтгэл уран сайхны хувьд өндөр үнэлэгдсэн ч, зарим шүүгчийн оноо харьцангуй доогуур гарсан байна.

Онооны ерөнхий байдал

Найман шатны дараах байдлаар уралдааны дүн дараах байдалтай байна:

  • Малайз – 940 оноо
  • Армени – 938 оноо
  • Монгол (Ж.Мишээл) – 924 оноо
  • Казахстан – 924 оноо

Ингэснээр Ж.Мишээл нийт 924 оноо авч, 3-4-р байрт бичигдэж байгаа бөгөөд финалын шатанд өрсөлдөх боломжоо хадгалж чаджээ.

Уралдааны дараагийн шат

“Silk Way Star” уралдааны финалын шат 2025 оны 11 дүгээр сарын 22-нд болох юм. Уг тэмцээний ялагчийг шүүгчдийн оноо болон олон улсын үзэгчдийн саналаар тодруулах бөгөөд Монголын үзэгчид Ж.Мишээлдээ саналаа өгөх боломжтой.

Монголын уран бүтээлчдийн чансааг олон улсын тавцанд өндөрт өргөж яваа Ж.Мишээлдээ финалын шатанд амжилт хүсье.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй