Алдарт дуучин Жастин Бибер гэр бүл цуцлуулах гэж байгаа тухай цуу яриа идэвхтэй гарч буй энэ үед эхнэр Хэйлигийн хамт 32 насны төрсөн өдрөө халуун дулаан уур амьсгалд тэмдэглэн өнгөрүүлжээ. 3-р сарын 1-нд тохиосон түүний төрсөн өдөр маш цомхон, гэр бүлийн хүрээнд болсон байна.
Жастин олон нийтийн сүлжээндээ шинэхэн гүзээлзгэнэ, кремтэй бялууны лаа үлээж буй зургаа нийтэлсэн бөгөөд дэргэд нь “Rhode” брэндийг үүсгэн байгуулагч Хэйли Бибер инээмсэглэн зогсох аж. Тэд тохилог ресторанд оройн зоог барьж, гаатай цай болон дарс ууж буй нь зурагнаас харагдаж байв.
Жастин нийтлэлийнхээ тайлбарт:
“Төрсөн өдрөө тэмдэглэхэд үүнээс илүү сайхан хамтрагч гэж үгүй” хэмээн сэтгэл хөдөлгөм үгс бичжээ.

Хэйли ч мөн адил эдгээр зургуудыг хуваалцахдаа өдгөө 18 сартай хүү Жек Блюзийгөө хайраар дурссан байна.
Сүүлийн саруудад цахим орчинд тэдний харилцааг хямралд орсон, салах гэж байгаа хэмээн идэвхтэй хэлэлцэж, хосуудын олон нийтийн өмнө гарах бүрийг нь янз бүрээр тайлбарлах болсон. Гэвч энэхүү төрсөн өдрийн баяр нь Жастин Бибер энэ өдрийг зөвхөн эхнэрийнхээ дэргэд өнгөрүүлэхийг хүссэнийг тодорхой харууллаа.