Жэйсон Момоа гамшгийн улмаас гэр бүлийн хамт гэрээ яаралтай орхин дүрвэжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Джейсон Момоа

АНУ-ын Хавайн арлуудыг дайран өнгөрсөн хүчтэй шуурга их хэмжээний эвдрэл сүйрэл, эмх замбараагүй байдал дагууллаа. Догшин ширүүн байгалийн гамшгийн улмаас мянга мянган хүн гэр орноо орхин дүрвэхэд хүрсний дотор алдарт жүжигчин Жэйсон Момоа багтжээ.

“Акуамен”-ий од өөрийн цахим хуудсаараа дамжуулан үхлийн аюулт үерийн үеэр гэр бүлийнхэн нь хэрхэн аврагдсан талаарх сэтгэл хөдөлгөм мэдээллийг хуваалцсан байна.

Үерийн ус Момоагийн гэр бүлийг Хавай дахь гэрээ яаралтай орхихоос өөр аргагүйд хүргэжээ. Жүжигчний ярьснаар, үер гэнэт эхлэх үед тэд Оаху арлын хойд эрэгт ойрхон байсан аж. Тог цахилгаан тасарсны дараа тэд амь тэмцэн зугтаж амжсан байна.

“Би гэр бүлийнхнийхээ хамт байна. Бид Хойд эргээс гарч чадлаа… манай тог тасарчихсан” хэмээн 46 настай жүжигчин ярьжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Одоо бид аюулгүй газар байна, гэхдээ маш олон хүн аюултай нөхцөл байдалд үлдсэн тул тэдэнд хайраа илгээж байна. Хойд эргийн нөхцөл байдал одоо маш хүнд байна. Хүн бүр аюулгүй байж, дүрвэж амжсан гэж найдаж байна. Өөрсдийгөө хичээгээрэй” хэмээсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй