Table of Contents
Баянзүрхэд гарсан хэрэгт мөрдөн шалгалт үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн Дарь эхийн орчимд хүн амины ноцтой хэрэг гарч, 30 настай эмэгтэй болон түүний дөрвөн настай охин амь насаа алдсан талаар мэдээлэв. Хэрэгт 3 болон 4 настай хоёр охинтой нь хамт хутгалуулсан гэх нөхцөл дурдагдсан бөгөөд гурван настай охин эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байгаа аж.
ЦЕГ: Дуудлага 2026 оны 1-р сарын 4-ний 23:00 цагийн орчимд бүртгэгдсэн
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “манай эхнэр нас барсан байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад 30 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Үүнээс М болон 4 настай А нарын амь нас хохирсон бөгөөд 3 настай А эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байгаа гэж мэдээллээ.
“Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт ЦБ-аас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Цаашид хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээллэх боломжгүй. 3 настай эмэгтэй А-н биеийн байдал хүндэвтэр эмнэлэгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа” гэлээ.
Сэжигтнийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон байна
Хэргийг шалгах ажлын хүрээнд 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд тухайн этгээдийг хажуу айлын хөрш байж болзошгүй гэх мэдээлэлд дурдагдсан байна. Улмаар шүүхээс баривчлах шийдвэрийг хүчинтэйд тооцож, сэжигтнийг цагдан хорьжээ.