Францын Парис хотод зохион байгуулагдаж буй Ахмадын дэлхийн аварга шалгаруулах “Grand Masters” тэмцээн энэ сарын 3-нд нээгджээ. Олон улсын хэмжээний энэхүү тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд манай улсын жүдочид амжилттай оролцсоор байна.
Эрэгтэйчүүдийн M6 ангиллын -81 кг жинд Гэлгээгийн Батсүх тун сайн барилдаж, мөнгөн медалийн эзэн болсон юм.
Маргааш “Grand Masters” тэмцээний эрэгтэйчүүдийн ангиллын сүүлийн өдрийн барилдаанууд болох бөгөөд Монголын жүдочид дараах амжилтуудыг үзүүлээд байна:
Хүрэл медальтнууд:
- M1 -60 кг: Б. Сайнтөр
- M2 -60 кг: Б. Энхтөр
- M2 -66 кг: П. Амаржаргал
- M2 -73 кг: Д. Алтансүх
- M2 -81 кг: Р. Анхбаатар
- M3 -73 кг: Чинчулууны Баярмагнай
- M4 -66 кг: С. Чинзориг
Ингэснээр Монголын баг нийт 1 мөнгө, 7 хүрэл, нийлээд найман медаль хүртээд байна.