Зудын урьдчилсан төлөв гарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Таван өдөр цас орж, цасны зузаан 1 метр 40 см болоод байна

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар зудын урьдчилсан төлөвийг гаргалаа. Энэхүү дүн нь газрын ажиглалт, хиймэл дагуулын мэдээлэл, бэлчээрийн ургац болон цасны зузаан, агаарын температур, хур тунадасны дундажийн хазайлт зэрэг олон үзүүлэлтэд тулгуурлан боловсруулсан байна.

Эдгээр судалгааны үр дүнгээр 2025-2026 оны өвөл, хаврын улиралд бэлчээрийн даац буурах, цас ихтэй байх зэрэг шалтгаанаар тодорхой бүс нутагт малын өвөлжилт хүндрэх өндөр магадлалтай гэж үзжээ.

Мал өвөлжилтийн ерөнхий төлөв

Зудын урьдчилсан төлөвийн дагуу:

  • Нийт нутгийн 2 хувь нь нэн их эрсдэлтэй
  • 16 хувь нь их
  • 36 хувь нь дунд
  • 29 хувь нь бага
  • 17 хувь нь хүндрэлгүй байхаар байна

Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх хэсэг, мөн Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим сумдаар зудын хүндрэл, эрсдэл үүсэх төлөв ажиглагдаж байна.

Малчид, орон нутгийн удирдлагад өгөх зөвлөмж

  • Цаг уурын байгууллагаас гаргах богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авах
  • Зудын урьдчилсан төлөвийг байнга хянах
  • Цагийн байдал хүндэрч болзошгүй үед өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэх
  • Малын эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авах

Мэргэжилтнүүдийн онцолсноор энэ өвөл баруун болон хангайн бүсийн аймгууд хамгийн өндөр эрсдэлтэй байгааг анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй