Home Хэрэг зөрчил“Зуны зугаа” тоглолтын үеэр 10 хутга хурааж, согтууруулах ундаа хэрэглэсэн 22 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

“Зуны зугаа” тоглолтын үеэр 10 хутга хурааж, согтууруулах ундаа хэрэглэсэн 22 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Зуны зугаа”

Амралтын өдрүүдэд нийслэлд болсон “Зуны зугаа” нэртэй олон нийтийн тоглолтын үеэр гарсан зөрчил, гэмт хэргийн талаар өнөөдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ. Тус тоглолтын үеэр цагдаагийн байгууллагад гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй нийт 35 дуудлага бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээг зохион байгуулагч байгууллага, гэрээт хамгаалалтын алба, согтууруулах ундаа борлуулсан аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага хүргүүлж ажилласан тухай мэдээлэв. Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдаалсан, хяналтын үүргээ хангалтгүй биелүүлсэн байгууллагуудыг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 140 алба хаагчийг ажиллуулсан бөгөөд хяналтын явцад нийт 10 хутга, хоёр зодооны хэрэгсэл, мөн 18 ширхэг алдсан, гээсэн эд зүйлийг илрүүлэн хүлээлгэн өгсөн байна. Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болон асран хамгаалагчгүй төөрсөн нийт 22 хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллээ.

Тоглолтын үеэр эрүүл мэндээрээ хохирсон гурван хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт этгээдүүдийг олж тогтоон шалгаж байгаа аж. Хохирогчдын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тоглолтын аюулгүй байдлыг хариуцсан гэрээт хамгаалалтын албаныхан үзэгчдийг шалгаж оруулах үүрэгтэй боловч зохих хяналтыг хангаж чадаагүй нь дээрх зөрчлүүдийн үндэс болжээ. Цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллаж, шаардлагатай мэдэгдлүүдийг хүргүүлсэн гэдгийг онцоллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.