Home Эрүүл мэндЗүрхний шигдээсийг зовуурь илрэхээс өмнө оношлох боломжтой боллоо

Зүрхний шигдээсийг зовуурь илрэхээс өмнө оношлох боломжтой боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
«NURA»

Монгол Улсад зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байгаа энэ үед “NURA” эрт илрүүлгийн төв зүрхний титэм судасны нарийсал, шохойжилтыг зовуурьгүй үед нь илрүүлэх оношилгоог хийж байгаагаараа онцлог үйл ажиллагаа явуулж байна.

Тус төвийн үзлэгийн дүгнэлт хариуцсан эмч Г.Хулан мэдээлэхдээ:

“Зүрхний титэм судасны кальцын оноо нь эрүүл хүнд 0 байх ёстой. Харин 101-ээс дээш оноо гарсан тохиолдолд титэм судасны нарийсал үүсч, зүрхний шигдээс болох эрсдэлтэйд тооцогддог. Бага тунтай, тодосгогч бодис хэрэглэхгүйгээр хийгддэг компьютер томографийн шинжилгээгээр энэхүү эрсдэлийг зовуурь илрэхээс нь өмнө илрүүлэх бүрэн боломжтой” гэж онцоллоо.

Зүрхний шигдээс, цус харвалт зэрэг ноцтой өвчнүүд нь олон тохиолдолд ямар ч зовуурьгүй, гэнэтийн үхлээр илэрдэг. Судасны дотор өөх тос хуримтлагдан, хана нь хатууран, бөглөрөл үүсэх нь зүрх болон тархины цусан хангамжийг зогсоож, амь насанд заналхийлдэг. Хэдий зүрхний шигдээс нь зүрхний өвчин мэт харагдавч, гол шалтгаан нь судасны гэмтэлд оршдог гэдгийг эмч онцолсон юм.

NURA төвийн компьютер томографийн оношилгоо дараах онцлогтой:

  • Хиймэл оюунд суурилсан өндөр нарийвчлалтай төхөөрөмж
  • Рентген цацрагийн тунг 97 хувиар бууруулсан
  • Бага тунт, тодосгогч бодисгүй
  • Зүрхний үндсэн 4 титэм судсанд үүссэн шохойжилтыг Agatstone оноогоор үнэлдэг
  • Кальцын оноо 0-ээс дээш байх тусам шигдээс болох эрсдэл өсдөг

Эмчийн мэдээлснээр, тус төвд шинжилгээ өгсөн нийт хүмүүс дундаас 770 хүн зүрхний шигдээс болох дунд болон өндөр эрсдэлтэй гэж оношлогдсон байна. Тэдгээрийн 563 нь эрэгтэй, 207 нь эмэгтэй бөгөөд бүгд дараагийн шатлалын эмчилгээ, оношилгоонд хамрагдсанаар шигдээс болох эрсдэлээс урьдчилан сэргийлж чаджээ.

Эрт илрүүлгийн гол давуу тал нь өвчний эрсдэлийг өвдөлт зовуурь илрэхээс өмнө мэдэж, цаг алдалгүй арга хэмжээ авах боломж олгодогт оршино. Энэ нь тухайн хүний болон гэр бүлийнх нь санхүүд ч асар том хэмнэлт авчирдаг.

Мөн тус төв зөвхөн зүрх судасны өвчлөл төдийгүй хавдар болох магадлалтай эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлж, шаардлагатай тохиолдолд ахисан түвшний эмчид илгээдэг бөгөөд дахин холбогдон онош, эмчилгээний явцыг хянах эргэх холбоотой тогтолцоотой ажилладаг байна.

Шинжилгээнд хэр давтамжтай хамрагдах ёстой вэ?
Эмчийн зөвлөснөөр:

  • Цоо эрүүл, шинжилгээний өөрчлөлтгүй бол жилд нэг удаа
  • Эрсдэл илэрсэн, нас ахисан тохиолдолд жилд 1–2 удаа
  • Илэрсэн эмгэгийн шинж тэмдгээс шалтгаалан давтамж харилцан адилгүй байна

Иргэдийн амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөн зэргээс шалтгаалан бие махбод байнга өөрчлөгдөж байдаг тул эрт илрүүлгийн шинжилгээнд тогтмол хамрагдах нь насан туршийн эрүүл мэндийн баталгаа болохыг “NURA” төвийн эмч нар зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.