Зүүн нутгаар хэт халалт үргэлжилж, аадар бороо, үерийн эрсдэл өндөр байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
хэт халуун

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр зургаадугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Монгол орны зүүн хагаст агаарын температур +30 градусаас дээш гарч, хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна. Энэ нь иргэдийг халуунд цохиулах, наршилтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлж буй тул онцгойлон анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Үүнээс гадна Хангай, Хөвсгөлийн уулархаг бүс нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох урьдчилсан төлөв гарчээ. Иймд аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи болон гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнгөрсөн 2025 оны зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд Хангай болон Хэнтийн уулархаг нутгуудаар 0.0-18.0 мм хур тунадас орсон байна. Хоногийн нийлбэрээр хамгийн их тунадас Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт 18.0 мм, Сонгинохайрхан дүүрэгт 9.0 мм, Архангай аймгийн Өндөр-Улаанд 15.0 мм оржээ.

Иргэд, малчид, аялал зугаалгаар явагсдыг цаг агаарын өөрчлөлтөд бэлтгэлтэй байж, холбогдох байгууллагын сэрэмжлүүлгийг сайтар дагаж мөрдөхийг уриалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment