Table of Contents
Цар тахлын улмаас таван жилийн турш зогсоод байсан Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23-р зорчигчийн галт тэрэг өнөөдөр 14:35 цагт Улаанбаатар өртөөнд амжилттай ирлээ. Энэхүү түүхэн ач холбогдолтой тээвэр нь хоёр улсын хоорондын төмөр замын харилцааны дахин эхлэл болж байна.
Галт тэрэгний түүх ба аяллын хуваарь
- Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг 1985 оны 5-р сараас эхлэн тогтмол аялж эхэлсэн бөгөөд Монгол, Хятадын найрамдалт харилцааны бэлгэдэл болж иржээ.
- Цаашид уг чиглэлийн галт тэрэг долоо хоног бүрийн Мягмар гарагт Бээжингээс хөдөлж, Лхагва гарагийн 14:35 цагт Улаанбаатарт ирэх бол:
- Улаанбаатар-Бээжин чиглэлийн 24-р галт тэрэг Пүрэв гарагийн 07:18 цагт хөдөлж, Баасан гарагийн 14:35 цагт Бээжинд хүрнэ.
Хятад-Монголын төмөр замын хамтын ажиллагаа
- Хятадын төмөр замууд корпорацийн хариуцдаг уг галт тэрэг нь хоёр улсын харилцааны чухал гүүр байсаар ирсэн бөгөөд 2023 онд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Хятад улсад айлчлах үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын зорчигч тээврийг сэргээх асуудлаар тохиролцсон. Энэхүү хэлэлцээр ийнхүү бодит үр дүнд хүрлээ.
“БНХАУ нь нийт зургаан улстай зорчигчийн галт тэрэг солилцдог бөгөөд цар тахлын дараа хамгийн анх Лаос улстай зорчигчийн тээврээ сэргээсэн бол хоёр дахь улс нь Монгол байлаа.”
Цар тахлын дараах сэргэлт
- Бээжин-Улаанбаатарын чиглэл дахин нээгдсэнээр Хятадын тал олон улсын зорчигчийн галт тэрэгний бүх чиглэлүүдээ бүрэн сэргээж буйг илтгэж байна.
- Үүнээс өмнө Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар-Хөх хот чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн сэргэсэн юм.
1 comment
Улаанбаатар–Бээжин чиглэл сэргэсэн нь аялал, худалдаанд их хэрэгтэй дээ