Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны 11 дүгээр сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг танилцууллаа.

Доорх төрлийн тэтгэмж, тусламжуудыг 11 дүгээр сарын 13, 20, 25-ны өдрүүдэд олгоно.
- Нийгмийн халамжийн тэтгэвэр: XI.13, XI.25
- Асаргааны тэтгэмж: XI.13, XI.25
- Амьжиргаанд дэмжлэг үзүүлэх мөнгөн тэтгэмж: XI.13, XI.25
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж: XI.13
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох нэмэгдэл, хөнгөлөлт: XI.13, XI.25
- Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж: XI.13, XI.25
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ: XI.13, XI.25
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ: XI.13, XI.25
- Эхийн алдар одонт эхчүүдэд олгох мөнгөн тусламж: XI.25
- Насны хишиг: XI.25
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж: XI.20
- Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж: XI.20
Дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын вэбсайтаас (www.hudulmur-halamj.gov.mn) болон албан ёсны фэйсбүүк хуудсаас авч болно.