Монгол Улс аялал жуулчлалын хувьд аюулгүй орны тоонд багтав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол Улс аялахад хамгийн аюулгүй орнуудын нэгээр нэрлэгдлээ

АНУ-ын Төрийн департамент дэлхийн улс орнуудын аяллын эрсдэлийн шинэчилсэн үнэлгээг нийтэлж, бүс нутаг бүрийн нөхцөл байдлыг дахин дүгнэжээ. Уг тайланд сүүлийн үед олон улсад геополитикийн нөхцөл байдал хурцдаж, ялангуяа Ирантай холбоотой зөрчил тэлснээс шалтгаалан зарим улсын аяллын эрсдэл мэдэгдэхүйц өссөн гэж дурдсан байна.

Харин Монгол Улс аялагчдад нээлттэй, харьцангуй тайван орнуудын нэгээр нэрлэгдсэн байна. Энэ ангилалд манай улстай хамт Канад, Австрали зэрэг орон багтжээ.

Шинэ үнэлгээгээр:

  • 4-р түвшин буюу “аялахыг хориглоно” ангилалд Афганистан, Иран, ОХУ, Украин багтсан
  • Ойрх Дорнод болон Африкийн зарим улс “аяллаа дахин бодолцох” түвшинд үнэлэгдсэн
  • Монгол Улс аялал хийхэд аюулгүй орны ангилалд орсон

Ийнхүү олон улсын нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгаа энэ үед Монгол Улс аюулгүй аяллын чиглэлүүдийн нэгээр онцлогдсон нь салбарын хувьд эерэг дохио болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй