Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болох “Цагаан сар” ирэх онд хоёрдугаар сарын 18-нд, буюу лхагва гарагт тохиохоор зурхайд буужээ. Үүнтэй холбогдуулан иргэд хоёрдугаар сарын 17-ноос 23-ныг хүртэл нийт тав хоног амрах юм байна.
2026 он нь “Улаан морин жил” буюу гал морь жилийн тоололд хамаарах бөгөөд морь жил нь эрч хүч, зориг, эрх чөлөө болон амжилт, тэмүүллийг бэлгэддэг. Харин гал нь идэвх санаачилга, оюуны сэргэлт, бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл хэмээн зурхайчид тайлбарлаж байна.
Тиймээс ирэх 2026 он нь шинэ санаа, өөрчлөлт, урам зоригийн жил байх болно гэж мэргэд онцолж байна.