Б.Сэр-Од Бостонд дэлхийн шилдгүүдтэй нэг гараанаас эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Сэр-Од

Монгол Улсын гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Б.Сэр-Од энэ сарын 20-нд АНУ-ын Бостон хотод болох нэр хүндтэй марафонд оролцохоор болжээ. Тэрбээр энэ удаад энгийн бүртгэлтэй гүйгчдийн ангилалд бус, дэлхийн шилдэг тамирчид өрсөлддөг тусгай гараанд хүч сорих юм.

130 дахь удаагаа зохион байгуулагдах Бостон марафонд Б.Сэр-Од “элит гараа” буюу “pro field”-д багтан уралдах гэж байна. Энэ нь Монголын марафонч Бостоны марафонд анх удаа ийм түвшний гараанд оролцож буй тохиолдол болж байгаагаараа онцлог юм.

Энэ жилийн Бостон марафонд нийт 137 орны 32 мянга 494 гүйгч бүртгүүлжээ. Тэдний дунд спорт, нийгмийн салбарын танил хүмүүс ч оролцохоор байна. Тухайлбал:

  • АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны охин Челси Клинтон
  • 1968 онд Бостоны марафонд түрүүлж байсан, эдүгээ 79 настай сэтгүүлч Эмби Барфут
  • сансрын нисэгч Сунита Уильямс

Ийнхүү Б.Сэр-Од дэлхийн хамгийн нэр хүндтэй марафонуудын нэгэнд Монголын нэрийг элит ангилалд дуурсгах шинэ түүхийн өмнө ирээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй