“The Mongolz” баг плей-оффын шатанд “PARIVISION”-той тулалдана

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
maaRaa

PGL Bucharest” тэмцээний хамгийн хариуцлагатай үе болох хасагдах шатны тоглолтууд өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Монгол Улсын “The Mongolz” баг плей-оффын эхний тулаанаа “Wildcard” багийг буулган авсан “PARIVISION”-той хийхээр боллоо. Хоёр баг хамгийн сүүлд 2024 онд нүүр тулахад “PARIVISION” ялалт байгуулж байсан бол энэ удаад манай залуус даагаа нэхэх хариуцлагатай тоглолтыг Бухарестын тайзнаа хийх гэж байна.

Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 9-ний өдөр болох плей-оффын тоглолтуудын хуваарийг танилцуулбал:

  • 15:00 цагаас: 3DMAX – MIBR
  • 13800 цагаас: Astralis – Eyeballers
  • 21:00 цагаас: B8 – FUT
  • 24:00 цагаас: PARIVISION – The Mongolz

Тэмцээн маргааш буюу 4 дүгээр сарын 10-ны өдөр хагас шигшээ тоглолтуудаар үргэлжлэх хуваарьтай байна. Улмаар 4 дүгээр сарын 11-ний 20:00 цагаас хүрэл медалийн төлөөх тулаан болох бол 23:00 цагаас Гранд-финал буюу аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт явагдаж, тэмцээний ялагч тодорно. Манай баг 1xBet Монголын дэмжлэгтэйгээр тэмцээнүүдэд оролцон тоглодог билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Бучук 4 сар 9, 2026 - 22:51

Ямар ч байсан дэмжээд сууж байна

Reply
Уренгташ 4 сар 9, 2026 - 22:56

Одоо бүр илүү хэцүү тоглолтууд эхэлнэ дээ

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй