Б.Энх-Оргил, Жан Ин Шил нарын харилцааны нууц: Найзууд уу, хосууд уу?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
physical asia jang eun sil

Netflix-ийн “Physical Asia” шоу дэлхий даяар шуугиан тарьж, Монголчуудын бахархлыг төрүүлсэн билээ. Найман орны шилдэг тамирчид өрсөлдсөн тус нэвтрүүлэгт манай улсын баг хоёрдугаар байр эзэлсэн нь бахархам амжилт байлаа. Нэвтрүүлэг дууссаны дараа олон улсын тамирчид манай орны соёлтой танилцахаар хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг татсан онцгой үйл явдал болсон юм.

Монголд ирсэн зочдын дунд дараах тамирчид багтсан нь шүтэн бишрэгчдийг нь баярлуулсан билээ:

  • Жан Ин Шил (БНСУ, чөлөөт бөх)
  • Ким Донхён (БНСУ, холимог тулаан)
  • Амотти (БНСУ, кросс-фит)
  • Дом Томассо (Австрали, баркоур)
  • Эдди Уильяамс (Австрали, хүчний тамирчин)
  • Жастин Ковинэ (Филиппин, регби)

Эдгээр тамирчдаас БНСУ-ын чөлөөт бөхийн тамирчин Жан Ин Шил болон Монголын холимог тулаанч Б.Энх-Оргил нарын харилцаа хамгийн их шуугиан тарив. 2025 оны арваннэгдүгээр сарын 25-нд Жан Ин Шил Монголд ирэхдээ Б.Энх-Оргилтой хамт “Good Goodbye” тренд бичлэгийг хийсэн нь тэднийг үерхэж байна гэх таамгийг нийгэмд төрүүлсэн юм. Уг бичлэгийг 8 сая гаруй хүн үзэж, 378 мянган хүнд таалагдсан нь сошиал орчинд томоохон тэсрэлт болсон билээ.

Б.Энх-Оргил, Жан Ин Шил нарын харилцааны нууц: Найзууд уу, хосууд уу?

Хэдийгээр Жан Ин Шил нутаг буцсанаар цуу яриа намжсан ч энэ оны гуравдугаар сард буюу 2026.03-нд Б.Энх-Оргил Солонгост очихдоо дахин хамтдаа бэлтгэл хийж буй бичлэгүүдээ байршуулсан нь асуудлыг дахин сэдрээв. Үүнтэй холбогдуулан “Шандас ММА” клубын менежер тайлбар өгөхдөө тэднийг зүгээр л найзууд бөгөөд ямар нэгэн хосын холбоо байхгүйг тодотгосон юм. Тэрбээр “Тэд зүгээр л найзууд шүү. Ямар нэгэн хосын холбоо байхгүй. Гуравдугаар сард Б.Энх-Оргил Солонгост очихдоо хамтдаа бэлтгэл хийсэн” хэмээн албан ёсны байр сууриа илэрхийлжээ.

Гэсэн хэдий ч зарим албан бус эх сурвалжууд тэднийг нууцаар үерхэж байж магадгүй гэж үзсэн хэвээр байна. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлж буйгаар, энэхүү харилцааны цаана жинхэнэ хайр сэтгэл байхыг үгүйсгэхгүй бөгөөд магадгүй дараагийн шоу нэвтрүүлгийн маркетинг ч байж болох талтай гэнэ. Ямартай ч дэлхий нийтийн анхааралд орсон энэхүү харилцааны учиг удахгүй тайлагдах биз ээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй