БНСУ-ын цахим форумуудаар алдарт BTS хамтлагийн гишүүн Жин болон үзэсгэлэнт жүжигчин Шин Се Кён нарыг болзож байгаа тухай мэдээлэл маш хурдтай тархаж байна. Тухайлбал, энэ сэдвээр бичигдсэн нэгэн пост богино хугацаанд бараг 70,000 хандалт авч, олон нийтийн сүлжээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэжээ.
Уг мэдээллийг нийтлэгч этгээд хэд хэдэн гэрэл зургийг баримт болгон дэлгэсэн бөгөөд үүнийг хосуудын харилцааны “нотолгоо” хэмээн тайлбарласан байна. Гэрэл зургуудаас үзвэл жүжигчин бүсгүй Жиний бие даасан тоглолтыг үзэхээр ирсэн төдийгүй тэдний хооронд ижил төстэй хэд хэдэн зүйл анзаарагдсаныг шүүмжлэгчид онцолжээ.
Хосуудын харилцааг батлах дараах баримтуудыг хэрэглэгчид нэрлэж байна:
- Хоёр алдартны өмссөн хүрэмний загвар яг ижил байсан нь шүтэн бишрэгчдийн хараанд өртжээ.
- Тэд хамтлагийн шинээр гаргасан “Swim” нэртэй мерчийг ижилхэн авч хэрэглэсэн байна.
- Шин Се Кён өмнө нь Жиний “Don’t Say You Love Me” дууны клипэнд гол дүрд тоглож байсан нь тэднийг дотносох эхлэл болсон гэж үзэж байгаа юм.

Өмнө нь тус хамтлагийн гишүүд болох Жимин болон Жонгүг нартай холбоотой болзооны цуурхлууд гарч байсан ч энэ удаагийнх арай өөр уур амьсгалтай өрнөж байна. Интернэт хэрэглэгчид Шин Се Кёныг нэр хүнд, байр суурийн хувьд “өөр түвшний хүн” хэмээн өндөрөөр үнэлж, Жинд маш сайн тохирох нэгэн гэж дүгнэж байгаа нь сонирхол татаж буй юм.
Цахим сүлжээнд хэрэглэгчид өөрсдийн байр сууриа илэрхийлэхдээ “Тэд лавтай болзож байгаа” болон “Winter-ээс бол илт өөр түвшин” хэмээн бичжээ. Мөн зарим шүтэн бишрэгчид “Жиний шүтэн бишрэгчид аль хэдийн үүнийг мэдэрч, өөр хүмүүстэй холбохоо болихыг анхааруулж байсан” гэсэн бол зарим нь “Тэр Song Da-eun шиг их үзэн ядалт авахгүй, яагаад гэвэл өөр түвшний хүн болохоор” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.