Дэлхийн хүн ам манай гарагийн нөөц боломжоос хэтэрч эхлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дэлхийн хүн ам манай гарагийн нөөц боломжоос хэтэрлээ

Дэлхийн хүн амын тоо манай гарагийн тогтвортой байдлыг хадгалах боломжит хэмжээнээс хэтэрсэн тухай Британийн “Environmental Research Letters” (ENL) шинжлэх ухааны сэтгүүл шинэ судалгаанаас иш татан мэдээллээ.

Судалгааг гүйцэтгэгчид хүн ам зүйн чиг хандлага болон эрчим хүч, ус, ашигт малтмал зэрэг байгалийн нөөц баялгийн өнөөгийн хэрэглээг тооцон хүн төрөлхтний оршин тогтнох чадварын талаарх таамгийг дэвшүүлсэн байна.

Эрдэмтдийн тэмдэглэснээр, дэлхийн хүн амын тоо XXI зууны хоёрдугаар хагаст 11-12 тэрбумд хүрч оргилдоо хүрэх төлөвтэй байгаа аж. Гэвч дэлхийн дулаарал болон экосистемийн сүйрлээс урьдчилан сэргийлэхэд хамгийн тохиромжтой (оптималь) хэмжээ нь ердөө 2.5 тэрбум хүн гэдгийг тэд онцолжээ.

Хүн төрөлхтний түүхэн дэх эргэлтийн үе нь XX зууны дунд үе байсан гэж судлаачид үзэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеэс хүн ам огцом өсөхийн зэрэгцээ байгалийн нөөц баялгийг эрчимтэй ашиглах шинэ арга замууд бий болсон нь дэлхийн ургамал, амьтны аймагт хэт их даралт учруулах болсон гэж эрдэмтэд нэмж тайлбарлажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй