Н.Өсөхбаярын допингийн гомдлыг маргааш хэлэлцэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Н.Өсөхбаяр

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд найм даван үзүүрлэж, гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаярт холбогдох допингийн маргаан маргааш хэлэлцэгдэхээр товлогджээ. Түүний шинжилгээнээс хориотой ангилалд хамаарах бодис илэрсэнтэй холбоотойгоор цолыг нь хураах, мөн барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлээд байсан юм.

Харин Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эс зөвшөөрч, Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан байна. Үүний дагуу Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс түүний өргөдлийг үндэслэн маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.

Тодруулбал, Н.Өсөхбаярын өргөдөлтэй холбоотойгоор дараах байгууллагууд оролцогчоор татагдсан байна:

  • “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо
  • Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо
  • Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын баг

Эдгээр талуудад холбогдох допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан маргааш /2026.04.08/ 10:00 цагт болохоор товлогдсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй