“Артэмис II” хөтөлбөрийн сансрын нисгэгчид сарны гадаргад одоогоор нэршил аваагүй хоёр тогоог ажигласныхаа дараа тэдгээрт нэр өгөх санал гаргасан байна. Тодруулбал, нэг тогоог өөрсдийн хөлгийн нэрээр, нөгөөг нь багийн ахлагчийн талийгаач эхнэр Кэрроллын нэрээр нэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Кэрролл нь нярайн эрчимт эмчилгээний тасагт сувилагчаар ажиллаж, амьдралынхаа ихэнх хугацааг бусдад туслах үйлсэд зориулсан хүн байсан аж. Харин түүний хань, “Артэмис II” хөтөлбөрийн багийн ахлагч Вайзман өдгөө хоёр хүүхдээ ганцаараа өсгөж байгаа юм байна.
Энэхүү санаачилгыг багийн гишүүд хамтдаа дэмжиж, нэгдсэн байр суурьтайгаар зарласан байна. Үүний дараа олон нийтийн сүлжээнд уг шийдвэртэй холбоотой сэтгэгдэл өрнөж, олон хүн Кэрроллын дурсгалыг ийн хүндэтгэж буйд талархал илэрхийлжээ.

Тухайлбал, зарим хэрэглэгч “Талийгаач үнэхээр сар руу очоод буцаад ирэх хэмжээний хайрлагдсан нэгэн байж” хэмээн бичсэн нь олны анхаарлыг татсан байна.
Эх сурвалж: Today