“Playtime” наадмын урьдчилсан арга хэмжээ төв талбайд болохоор товлогдлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Playtime

“Playtime” олон улсын хөгжмийн наадмын 21 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Наадмын үндсэн үйл ажиллагаа ирэх долоодугаар сарын 2-ноос 4-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд үүний угтал болсон эхний “Pre-event” арга хэмжээг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд явуулахаар болжээ. Улаанбаатар хотыг “хөгжмийн хот” болгон хөгжүүлэх, соёлын аялал жуулчлалыг дэмжих зорилготой уг өдөрлөгт амьд болон электрон хөгжмийн шилдэг төлөөллүүд цуглах юм.

Төв талбайд болох тоглолтын цагийн хуваарийг танилцуулбал:

  • 13:30 – 14:50: La Bombé (Dj set)
  • 15:00 – 15:30: Crazy Sad Asians
  • 15:40 – 16:10: Newborn
  • 16:20 – 16:50: Starru
  • 17:00 – 17:40: The Lemons
  • 17:50 – 19:00: EBA (Dj set)
Playtime

Тус наадамд энэ жил дэлхийн 15 орны 30 гаруй хамтлаг, бие даасан уран бүтээлчид оролцохоор бэлтгэлээ базааж байна. Зохион байгуулагчдын зүгээс залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Монгол Улсын соёлын имижийг олон улсад сурталчлах зорилгынхоо хүрээнд энэхүү урьдчилсан арга хэмжээг нээлттэй явуулж байгаагаа онцоллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй