CS2 төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээний шигшээ шатны тоглолтууд дуусч, шөвгийн дөрвөн багийн нэрс тодорлоо. Монголын “The MongolZ” баг хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө “PARIVISION”-той хүч үзэж, 2:1-ийн харьцаагаар ялалт байгуулснаар дараагийн шатанд шалгарсан байна.
Харин нөгөө хэсэгт “FUT Esports” баг “B8”-ыг 2:0-ээр буулган авч, хагас шигшээд “The MongolZ”-той таарахаар боллоо. Хоёр багийн тоглолт 4-р сарын 11-ний шөнийн 01:00 цагаас эхлэх хуваарьтай байна.
Тэмцээний нөгөө талд Astralis болон 3DMAX багууд хоорондоо учраа таараад байгаа юм. Ийнхүү аваргын төлөө өрсөлдөх эрхийн төлөөх тулаанууд улам ширүүсэж, шилдэг дөрвөн багийн өрсөлдөөн финалын өмнөх шийдвэрлэх шатандаа оржээ.
Шагналын сан дараах байдлаар хуваарилагдана.
- Аварга баг 200.000 доллар
- Дэд байр 93.750 доллар
- Гутгаар байр 75.000 доллар
- Тусгай байрт шалгарсан баг 43.750 доллар

Монголын “The MongolZ” баг нь 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол оролцож, дэлхийн хэмжээний багуудтай өрсөлдөх амжилтаа үргэлжлүүлсээр байна.