Э.Даваанасан Азийн аваргын 76 кг-ын жинд алтан медаль хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Э.Даваанасан

Киргиз улсын Бишкек хотноо дөрөвдүгээр сарын 6-наас 12-ны хооронд бөхийн төрлүүдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) амжилттай үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд эхний медальтнууд өчигдөр тодорч, манай тамирчид амжилт арвинтай барилдлаа.

Манай улсын тамирчдаас хамгийн хүнд буюу 76 кг-ын жинд хүч сорьсон Э.Даваанасан өрсөлдөгчдөө илүүрхэн ялж, тивийн аваргын алтан медалийг хүртсэн юм. Түүний араас бусад жинд хүч үзсэн тамирчид ч медалийн тавцанд гарч чадлаа. Үүнд:

  • 76 кг: Э.Даваанасан — Алтан медаль
  • 68 кг: Э.Дэлгэрмаа — Хүрэл медаль
  • 55 кг: О.Ариунзаяа — Хүрэл медаль

Тэмцээний эхний өдрүүдэд явагдсан сонгомол бөхийн барилдаанд Иран улсын баг тамирчид гайхалтай амжилт үзүүлж, бүх жинд медаль хүртсэнээр 195 оноотойгоор тэмцээнийг тэргүүлсэн байна. Тэдний араас зохион байгуулагч орон болох Киргиз 154 оноогоор, Узбекистан 136 оноогоор удаалж байна. Манай улсаас тус төрөлд гурван бөх зодоглож, нийлбэр дүнгээр 14 оноо авсан үзүүлэлттэй байгаа юм.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн үлдсэн жингүүдийн шийдвэрлэх барилдаан болон эрэгтэйчүүдийн эхний хэсэг эхэлнэ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Хулан алтан медалийн төлөө хүч үзэх бол С.Цэрэнчимэд, Э.Одгэрэл нар хүрэл медалийн төлөө дэвжээнд гарахаар бэлтгэлээ базааж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй