Ноолуурын ханш 165-207 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ноолуур 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуурын үнэ кг тутамдаа 165-207 мянган төгрөгийн түвшинд байна. Аймгуудаас Дорнодод хамгийн өндөр буюу 207 мянган төгрөгт хүрсэн бол Дорноговь аймагт хамгийн доод ханштай, 165-170 мянган төгрөгөөр арилжаалагдаж байгаа юм.

Бүс нутгуудаар авч үзвэл зүүн аймгуудад ноолуурын үнэ харьцангуй өндөр хэвээр байгаа бол төв болон говийн бүсэд арай доогуур ханш тогтжээ. Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар аймагт ноолуур 200 мянган төгрөгт ойртсон бол Дундговь, Архангай, Дорноговьд үнийн дүн үүнээс нэлээд доогуур байна.

Ноолуурын ханш аймгуудаар:

  • Дорнод аймаг 203-207 мянган төгрөг
  • Хэнтий аймаг 198-204 мянган төгрөг
  • Сүхбаатар аймаг 197-204 мянган төгрөг
  • Төв аймаг 188-194 мянган төгрөг
  • Орхон аймаг 185-190 мянган төгрөг
  • Булган аймаг 190-193 мянган төгрөг
  • Хөвсгөл аймаг 190-195 мянган төгрөг
  • Дундговь аймаг 178-180 мянган төгрөг
  • Архангай аймаг 180-185 мянган төгрөг
  • Дорноговь аймаг- 165-170 мянган төгрөг

Ийнхүү ноолуурын зах зээлд аймаг хоорондын үнийн зөрүү тодорхой ажиглагдаж байна. Одоогийн байдлаар хамгийн өндөр болон хамгийн бага ханшийн зөрүү 37 мянган төгрөгт хүрчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй