Их Британид эмэгтэй пастор баптисм (усанд дүрж ёслол үйлдэх христийн шашны зан үйл)-ын үеэр нэг хүнийг санамсаргүйгээр живүүлсэн хэрэг гарчээ. Энэ талаар AP News мэдээлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 8-ны лхагва гарагт Их Британийн пастор Шерил Бартлид Бирмингем хотод болсон баптисмын ёслолын үеэр живж амиа алдсан 61 настай Роберт Смитийн үхэлтэй холбогдуулан хүн амины хэрэгт ял тулгасан байна.
The Guardian сонинд бичсэнээр, эмгэнэлт явдал 2023 оны аравдугаар сарын 8-нд нэгэн хувийн байшингийн арын хашаанд болсон байна. Тэнд Life Changing Ministries шашны нийгэмлэг хийлдэг хүүхдийн усан санд уг ёслолыг үйлдэж байжээ. Ёслолыг Facebook-ээр шууд дамжуулсан бөгөөд арав орчим хүн үзсэн байна.
Мөрдөн шалгалтын хувилбараар, уг эрийн үхэл нь ёслол үйлдэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн шашны зүтгэлтний хайнга үйлдлийн улмаас болсон гэж үзэж байна. 48 настай Бартлид болгоомжгүй байдлаас үүдэлтэй санамсаргүй хүний амь нас хохироосон зүйл ангиар ял тулгажээ. Хэргийн шүүх хурлыг тавдугаар сарын 14-нд Бирмингемийн магистратын шүүхэд хийхээр товлосон байна.