Василлис Фрагкиас “Би Си Эйч Найтс“ багийг гурван жил удирдахаар боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Би Си Эйч Найтс

Сагсан бөмбөгийн Дээд лигийн “Би Си Эйч Найтс” (BCH Knights) баг ирэх улирлуудын бэлтгэлээ базааж, Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Василлис Фрагкиастай албан ёсоор хамтран ажиллахаар боллоо. Талууд гурван жилийн хугацаатай “Ахлах Дасгалжуулагч”-ийн гэрээ үзэглэж, багийн тактик, хөгжлийн бодлогыг түүнд даатгасан байна.

Дасгалжуулагч Василлис Фрагкиас нь 1961 онд төрсөн бөгөөд сагсан бөмбөгийн спортод хагас зууныг зориулж буй туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр 1979-1985 оны хооронд тамирчнаар талбайд гарч байсан бол 1986 оноос эхлэн дасгалжуулагчийн амаргүй бөгөөд хариуцлагатай албанд шилжсэн түүхтэй.

Түүний карьер болон Монгол дахь амжилтуудыг тоймловол:

  • 1979-1985 оны хооронд мэргэжлийн сагсан бөмбөгчний замнал.
  • 1986 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй дасгалжуулагчаар ажиллаж байна.
  • 2020 оноос Монголын сагсан бөмбөгийн лигт хөл тавьж, өөрийн арга барилаа таниулсан.
  • 2023 онд “Эрдэнэт Майнерс” багийг удирдан Дээд лигийн аваргын цомыг өргөсөн.

Монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй тэрбээр 2023 оноос хойш эрэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн хариуцлагатай албыг давхар хашиж байгаа билээ. “Би Си Эйч Найтс” багийн хувьд ийм өндөр түвшний мэргэжилтнийг эгнээндээ нэгтгэсэн нь ирэх жилүүдэд лигийн тэргүүн эгнээнд өрсөлдөх амбицтай байгааг нь илтгэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй