Монголбанк өнгөрсөн сард 281.8 кг үнэт металл худалдан авчээ

by Саруул Батболд
0 comments
алт

Монголбанк 2025 оны гуравдугаар сард нийт 281.8 кг үнэт металл худалдан авсан тухай мэдээллээ. Ингэснээр оны эхний гурван сарын байдлаар төв банк нийт 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Харин энэ үзүүлэлт нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 35.1 хувиар бага байгаа бөгөөд үнэт металлын нийлүүлэлт багассаныг илтгэж байна.

Аймгуудаар авч үзвэл:

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс55.4 кг үнэт металл
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс254.1 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанк үнэт металлын үнийг дэлхийн зах зээлийн ханшаар тогтоодог бөгөөд 2025 оны гуравдугаар сард нэг грамм алтны дундаж үнэ 333,309.34 төгрөг байжээ.

c0275afd1c65e612bf819f238c9cb642

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment