Home Улстөр Ж.Баярмааг доромжилсонд уучлал гуйхыг Л.Оюун-Эрдэнээс Ардчилсан нам шаардлаа

Ж.Баярмааг доромжилсонд уучлал гуйхыг Л.Оюун-Эрдэнээс Ардчилсан нам шаардлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Л.Оюун-Эрдэнээс

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа дараах шийдвэрүүдийг гаргалаа:

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “Баярцогт дарга” хэмээн санаатайгаар гүтгэн доромжилсон гэж үзэн, уучлал гуйх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулган болон Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авах шийдвэр гаргав.
  • Түүнчлэн, парламентын ардчиллыг хамгаалах зорилгоор УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэхийг бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин нарт даалгав.
  • Мөн энэ шийдвэрийг УИХ-ын даргад албан ёсоор мэдэгдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг чуулганы хуралдаанд оролцуулан уучлал гуйх ажиллагааг зохион байгуулах, холбогдох хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхийг шаардах үүрэг өгчээ.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.