Home УлстөрЖ.Баярмааг доромжилсонд уучлал гуйхыг Л.Оюун-Эрдэнээс Ардчилсан нам шаардлаа

Ж.Баярмааг доромжилсонд уучлал гуйхыг Л.Оюун-Эрдэнээс Ардчилсан нам шаардлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Л.Оюун-Эрдэнээс

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа дараах шийдвэрүүдийг гаргалаа:

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг «Баярцогт дарга» хэмээн санаатайгаар гүтгэн доромжилсон гэж үзэн, уучлал гуйх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулган болон Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авах шийдвэр гаргав.
  • Түүнчлэн, парламентын ардчиллыг хамгаалах зорилгоор УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэхийг бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин нарт даалгав.
  • Мөн энэ шийдвэрийг УИХ-ын даргад албан ёсоор мэдэгдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг чуулганы хуралдаанд оролцуулан уучлал гуйх ажиллагааг зохион байгуулах, холбогдох хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхийг шаардах үүрэг өгчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment