Орхон аймаг хүнсний зориулалтаар 5691 га талбайд тариалалт хийжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Орхон аймаг хүнсний зориулалтаар 5691 га талбайд тариалалт хийжээ

Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03/33 дугаар тогтоолоор баталсан “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байна.

Уг төлөвлөгөөнд нийт 26 арга хэмжээ тусгагдсан бөгөөд мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, хүнсний хангамж зэрэг чиглэлд технологийн ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Мал аж ахуй:
Аймгийн хэмжээнд 1072 малчин өрх нийт 497.7 мянган толгой мал өвөлжүүлж, хаваржуулжээ. Төл бойжилт 99.5 хувьтай байна. 2025-2026 оны өвөл, хаврын бэлтгэлд зориулан аймгийн аюулгүйн нөөцөд 60 тонн өвс, 42.5 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн. Мөн малчид нийт 17,500 тонн хадлан тэжээл бэлтгэхээр ажиллаж байгаа бөгөөд ногоон тэжээлийн үйлдвэрлэлийг 10–12 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Газар тариалан:
Аймгийн хэмжээнд нийт 5156 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 2025 оны долдугаар сарын 9-ний байдлаар 5691 га талбайд тариалалт хийгээд байна. Үүнд:

  • Улаан буудай – 3583 га
  • Бусад үр тариа – 136 га
  • Төмс – 165.1 га
  • Хүнсний ногоо – 463 га
  • Тосны ургамал – 746 га
  • Тэжээлийн ургамал – 598 га

Хүнсний хангамж:
2025 оны хаврын улиралд үйлдвэрийн аргаар нийт 200 тонн махны нөөц бүрдүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Үхрийн мах – 100 тонн
  • Хонины мах – 80 тонн
  • Ямааны мах – 20 тонн

Тус аймагт хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангалттай хангагдаж буй бөгөөд хүнсний нөөц, тэжээл, хадлан бэлтгэх ажлууд идэвхтэй үргэлжилж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment