Table of Contents
ХААН Банк нийгмийн сайн үйлсийн ажлыг харилцагчидтайгаа хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд түүний нэг нь ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран 2022 оноос хэрэгжүүлж буй “1000-0” аян юм. Энэхүү аян нь зам тээврийн ослоос хүүхэд багачуудыг урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулах, жил бүр осолд өртдөг 1000 орчим хүүхдийн тоог “0” болгох зорилготой.
Энэ жилийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39 болон 139-р сургуулийн орчимд 2 хурд сааруулагч байршуулсан.
- Тус сургуулийн сурагчдад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал хэвшүүлэх зорилгоор сургалт зохион байгуулсан.
- Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг нэмэгдүүлэх буддаг ном, харандаа, цацруулагч бэлэглэсэн.
Өнгөрсөн дөрвөн жилийн үр дүн
- Ерөнхий боловсролын 7 сургуулийн ойролцоо хурд сааруулагч суурилуулснаар ослын тоо тухайн бүсэд 60%-иар буурсан.
- 14 сургуулийн 8200 гаруй хүүхэд “1000-0” аянд хамрагдаж, сонирхолтой сургалт, мэдээлэл авсан.
- “Gertoon” анимэйшн студитэй хамтран хүүхдэд зориулсан дуу бүтээж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох ойлголтыг хөгжим, уран бүтээлээр дамжуулан түгээсэн.
Ослын бодит байдал
2024 онд улсын хэмжээнд зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 59% нь явганаар хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтсэн бөгөөд эдгээрийн 72.2% нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Жолооч нарт хандан
- Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх.
- Гарц, тэмдэглэгээ бүхий газарт хурдаа заавал сааруулах.
- Хүүхдүүдэд зам тавьж өгөх.
- Ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчимд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Өдөр бүрийг гэрэлтүүлдэг бяцхан үрсээ хамгаалъя.