86 м яндан сүндэрлэв: Дамбадаржааг дулаанжуулах 63 МВт-ын станц 2026.VIII-д бэлэн болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дамбадаржаа 63 МВт дулааны станцын барилгын ажил 2026 оны наймдугаар сард дуусна

Чингэлтэй дүүргийн 19-р хороонд хэрэгжиж буй Дамбадаржаа дэд төвийн дулааны станцын барилга угсралт эрчимтэй өрнөж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банкны хамтран санхүүжүүлж буй энэхүү төсөл 2024 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд 2026 оны наймдугаар сард барилгаа дуусгаж, есдүгээр сараас туршилт, тохируулгыг эхлүүлэх төлөвтэй.

Төслийн гол үзүүлэлтүүд ба технологийн шийдэл

3×21 МВт-ын хүчин чадалтай эргэлтэт буцламтгай үе давхаргат (CFBC) зуухууд суурилуулж, станцын ашигт үйлийн коэффициентийг 86 хувь болгохоор тооцжээ. Агаарын бохирдлыг бууруулах иж бүрэн шийдэл, материалын сонголтыг шинэчилсэн загварт тусгасан.

  • Утаа, нарийн ширхэгт тоосонцор, хорт бодисыг уутат шүүлтүүр + шохойн чулуу-ны аргаар 95–98% хүртэл саармагжуулна

Ажлын явц, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт ба дараагийн төлөвлөгөө

Төслийн нийт ахиц 40%-д хүрээд байна. Үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейерийн байгууламж, захиргаа-аж ахуйн байр, хими ус бэлтгэлийн хэсэг, механикийн цех зэрэг 10 гаруй барилга байгууламжийн газар шороо, төмөрбетон суурийн ажил бүрэн хийгдсэн. 86 метрийн өндөртэй цутгамал төмөрбетон яндангийн босголт болон өндөр температурт тэсвэртэй дотор өрлөг дуусжээ.

Гүйцэтгэгч “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац” гол тоноглолыг гадаадаас захиалж, 30 гаруй хувийг талбайд нийлүүлээд байна. Үндсэн зуухны рамын угсралт эхэлсэн бөгөөд 2025–2026 оны өвөл металл хийцийг бүрэн угсарч, барилгуудыг битүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр 2026.VIII-д барилга угсралт дуусч, 2026.IX-с эхний галлагаа, туршилт тохируулга хийгдэнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй