“Moody’s” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар ахиулж, B1 болголоо

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Moody’s Rating

Олон улсын зээлжих чадварын үнэлгээ гаргадаг “Moody’s Rating” агентлаг 2025 оны аравдугаар сарын 16-нд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B2-оос B1 болгон ахиулж, хэтийн төлөвийг “тогтвортой” гэж тодорхойллоо.

“Moody’s”-ийн мэдээлснээр энэхүү үнэлгээний ахиц нь дараах хүчин зүйлстэй холбоотой гэж үзжээ:

  • Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой түвшинд орж буй хүлээлт;
  • Ашигт малтмалын төрөлжилтийг нэмэгдүүлэх, экспортын салбарыг өргөжүүлэх бодлого;
  • Өрийн удирдлага ба санхүүгийн шинэчлэл үр дүнтэй хэрэгжиж эхэлсэн;
  • Засгийн газрын бодлогын уялдаа, үр ашиг сайжирч байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн гэж үнэлжээ.

Эдийн засгийн үзүүлэлтүүд

  • 2024 онд хөдөө аж ахуйн салбарын сул үзүүлэлттэй байсан ч Монгол Улсын эдийн засаг 5.1% өссөн.
  • “Moody’s”-ийн тооцооллоор 2025 онд бодит ДНБ 5.5%, 2026 онд мөн 5.5% орчим өсөх төлөвтэй байна.
  • Гадаад өрийг ДНБ-тэй харьцуулсан харьцаа 2016 онд 90%-аас дээш байсан бол 2025 онд 42.6% болж буурчээ.

Төсвийн алдагдал ба өрийн дарамт

Гэхдээ “Moody’s” ирэх онуудын төсвийн төлөвийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд:

  • 2025 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 3%,
  • 2026–2028 онд дунджаар 4.5–6% орчим байх төлөвтэй гэжээ.
    Түүнчлэн улсын нийт өрийн хэмжээ 2028 он гэхэд ДНБ-ийн 48% хүрэхээр байгаа нь B1–B2 зэрэглэлийн орнуудын түвшинд нийцэж байгаа гэж үнэлсэн байна.

Энэхүү үнэлгээний ахиц нь Монгол Улсын эдийн засагт гадаад хөрөнгө оруулалт татах, санхүүгийн итгэлцлийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй гэж шинжээчид үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Кехар 17 октября, 2025 - 16:37

Сайн мэдээ байна, эдийн засагт итгэл нэмэгдэнэ

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй